Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 7 дугаар сард Сэлэнгэ- Зүүнбүрэн, 12 дугаар зөрлөгөөс 2 удаа, Орхон- Орхон, Орхон - Шаамар, Орхон - Сүхбаатар, Ерөө- Дулаанхаан, Ерөө- Ерөө, Ерөө- Бугант, Бугант- Бугант, Хараа –Баруунхараа, Хараа- Зүүнхараа, Хүдэр-Хүдэр, Хиагт- Алтанбулаг хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрний Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 220.2–248.2 мг/л-т хэлбэлзэж, Сэлэнгэ–12 зөрлөгийн цэг дээр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж алдагдсан, перманганатын исэлдэх чанар 5.97 дахин, фосфор 2.40 дахин, аммони азот 1.62 дахин, нитрит 1.10 дахин стандартаас давж бохирдсон байна. Дээж авах үед голын ус үертэй байсан ба голын усны түвшин 406 см байв.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 172.2-198.2 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Шаамар, Орхон–Сүхбаатар цэг дээр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж алдагдсан, перманганатын исэлдэх чанар 4.4 дахин, Орхон–Орхон цэг дээр нитритийн агууламж 3.2 дахин, Орхон–Шаамар цэг дээр аммони азот 1.48 дахин, фосфор 1.60 дахин тус тус стандарт хэмжээнээс давж бохирдсон байна.
Туул гол.
Туул голын Орхонтуул хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 246.8 мг/л, ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Ерөө гол
Ерөө голын Ерөө-Бугант, Ерөө-Ерөө, Ерөө-Дулаанхаан хяналт шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 52.0–61.9 мг/л, усны орчин 6.54-6.82 сул шүлтлэгтэй ба хатуулаг нь 0.51-0.76 мг•экв/л зөөлөн устай. Ерөө гол Дулаанхаан орчимд нитрит 1.2 дахин стандарт хэмжээ давж бохирдсон ба бусад бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Бугант гол
Бугант голын усны эрдэсжилт 121,6 мг/л ба хатуулаг 1.04 мг•экв/л зөөлөн устай Бугант-Бугант харуулын орчмоос авсан 7-р сарын 08 ны дээжинд аммони азотын агууламж 1.56 дахин, нитрит 5,0 дахин, фосфор 1.69 дахин ЗА-аас давж бохирдсон байсан ба бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Хараа гол
Хараа голын Хараа-Баруунхараа, Хараа-Зүүнхараа дээд, Хараа–Зүүнхараа доод хяналт шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 160.7-222.4 мг/л, усны орчин 7.5-7.9 саармаг ба хатуулаг нь 1.58–2.12 мг•экв/л хооронд хэлбэлзэж байна. Бохирдуулах бодисын агууламж Хараа–Баруунхараа цэг дээр нитрит 2.85 дахин ЗА-аас давж бохирдсон ба бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Хүдэр гол
Хүдэр голын Хүдэр хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүдэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 314.2 мг/л байна. Голын усан дахь нитритийн агууламж стандартаас 3.05 дахин ЗА–аас давж бохирдсон ба бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Хиагт гол
Хиагт гол ОХУ-ын Хиагт хотын дундуур Кяхта нэртэйгээр урсан Монголд урсан орж ирдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсан өнгөрдөг. Хиагт голын ус эрдэсжилт өндөртэй 526.2 мг/л, Голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж алдагдсан, аммони азот 3.80 дахин, нитрит 22.0 дахин, фосфор 7.7 дахин, ПИЧ–1.57 тус тус стандарт хэмжээнээс давж бохирдсон байна.
Сэлэнгэ аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ- Зүүнбүрэн |
- |
- |
5.6 |
0.06 |
0.011 |
0.014 |
2 |
Сэлэнгэ- 12-р зөрлөг /10-нд/ |
8.32 |
7.2 |
6.6 |
0.18 |
0.003 |
0.012 |
3 |
Сэлэнгэ- 12-р зөрлөг /20-нд/ |
6.28 |
5.4 |
59.7 |
0.81 |
0.022 |
0.240 |
5 |
Орхон-Шаамар |
7.38 |
1.7 |
44.0 |
0.74 |
0.035 |
0.160 |
6 |
Орхон-Сүхбаатар |
7.69 |
4.00 |
3.4 |
0.12 |
0.004 |
0.040 |
7 |
Орхон - Орхон |
|
|
4.60 |
0.08 |
0.064 |
0.093 |
8 |
Бугант- Бугант |
- |
- |
6.1 |
0.78 |
0.100 |
0.169 |
9 |
Ерөө - Бугант |
|
|
5.8 |
0.11 |
0.015 |
0.022 |
10 |
Ерөө - Ерөө |
|
|
5.3 |
0.16 |
0.017 |
0.029 |
10 |
Ерөө - Дулаанхаан |
|
|
5.0 |
0.17 |
0.024 |
0.036 |
11 |
Хараа – Баруунхараа |
|
|
6.0 |
0.06 |
0.057 |
0.030 |
12 |
Хараа – Зүүнхараа дээд |
|
|
5.8 |
0.17 |
0.004 |
0.059 |
13 |
Хараа – Зүүнхараа доод |
|
|
4.7 |
0.05 |
0.004 |
0.012 |
14 |
Хүдэр - Хүдэр |
|
|
5.00 |
0.06 |
0.061 |
0.060 |
15 |
Туул - Орхонтуул |
|
|
4.70 |
0.15 |
0.007 |
0.094 |
17 |
Хиагт - Алтанбулаг |
6.99 |
4.48 |
15.7 |
1.90 |
2.176 |
0.770 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 7 дугаар сард, Сүхбаатар сумын хаягдал ус цэвэрлэх Цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 70.4 %-ийн цэвэршүүлэлттэй байна.
2019 оны 7 дугаар сарын Сүхбаатар сумын ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Үзүүлэлтүүд |
Орж буй бохир ус |
Гарч буй бохир ус |
/MNS 4943:2015/ ЗДХ |
PH |
7.42 |
7.71 |
6- 9 |
Жинлэгдсэн бодис, мг/л |
63.2 |
26.0 |
30 |
Нийт азот, мгN/л |
|
23.64 |
15 |
Сульфат, мг/л |
|
43.3 |
|
Фосфор, мг/л |
|
3.300 |
1.5 |
Перманганатын исэлдэх чанар, мг/л |
85.8 |
5.00 |
20 |
БХХ5, мгО/л |
196.4 |
58.2 |
20 |
Өнгө 0 |
50.0 |
25.67 |
|
Цэвэршилтийн хувь |
70.4 % |
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад нийт азот 1.58 дахин, фосфор 2.20 дахин тус тус давсан байна.
Байгаль орчин: Сүхбаатар суманд агаарын бохирдол, стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их агууламж 0,034 мг/м3, хамгийн бага 0,008 мг/м3 Хүхэрлэг хийн дундаж агууламж 0,002 мг/м3, хамгийн их агууламж 0,004 мг/м3 байна. хамгийн бага нь 0,001 мг/м3
Мандал суманд агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их агууламж 0,030 мг/м3, хамгийн бага нь 0,004 мг/м3 хүхэрлэг хийн дундаж агууламж 0,002 мг/м3, хамгийн их агууламж 0,004 мг/м3,
хамгийн бага нь 0,001 мг/м3 байна.
Дүгнэлт.
Сэлэнгэ аймгийн гадаргын усны 2019 оны 7 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Сэлэнгэ, Орхон, Ерөө, Хүдэр голууд үертэй байсан учраас зарим бохирдолын элементүүд ЗА–аас давж бохирдсон Хиагт голын усанд аммони азот хэмжээ 3.8 дахин, нитритийн хэмжээ 108.8 дахин ЗА-аас давж бохирдсон байна. 7-р сарын шинжилгээний дүнгээр хамгийн их бохирдолтой гол Хиагт гол байсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Урсгал –Ус ХХК ны хаягдал ус цэвэрлэх ЦБ-аас гарч байгаа ус 70.4 %-ийн цэвэршилтэй байна.
Сүхбаатар, Мандал агаарын чанарын харуул дээр нийт 80 удаа агаар бохирдуулагч түгээмэл хий азотын давхар исэл, хүхэрлэг хий гэсэн 2 элементээр дээж авч шинжилгээ хийж агаарын чанарын индексийн үнэлгээгээр үнэлж үзэхэд цэвэр ангилалд байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ